alltaket |
- Маргааш хурим! Яанааааааа
- Хурим сайхан боллоо
- اجمل نصائح نتمناها للجميع مع بداية العام الجديد 2020
- Миний мэдэх Турк орон
- شاهد اجمل منظر لبرج خليفة عشية الاحتفال برأس السنة 2020
| Posted: 06 Feb 2020 01:53 PM PST Хуримын өдөр ингээд хаяанд хүрээд ирдэг юм байж. Сүүлийн 3 өдөр ёстой ухаан жолоогүй ажилтай байлаа.Юу ч гэж амжуулаад байгальд гараад зураг авхуулаад ирсээн. Гэхдээ тэгсэн эсэн биш шумууланд хазуулаад бондгор бондгор болчихсон. Эмийн сангуудаар шумуулын тос хайгаад нэгийг ч олж чадсангүй. Шумуулын тос гэдэг юм байдаггүй хэрэг үү, эмийн санд зардаггүй хэрэг үү гэдгийг ойлгоогүй. Монгол арга хэрэглэж тараг баахан түрхсэн. Гэсэн ч бондгор хэвээрээ л байгаа. Энэ зурган дээр бид 2-н уран бүтээлийн нэг хэсэг явж байна кк. Өөр олон гоё зураг байгаа л даа. Зөвлөхөд, байгальд зураг авхуулах ажлаа хуримын дараа хийх ёстойм байна лээ шүү. Би золтой л даашинзаа сүйрүүлчихээгүй. Хуримаас өмнө зураг авхуулая гэдэг санаа хэнээс ч гарсан юм байгаан. Буруутгах хүн олдохгүй байхыг бодоход надаас л гарсан санаа юм байлүй :p Зурагчин нь тэг ингэ, инээ, үнс, тэвэр гээд бүх үйлдлийг хэлээд өгдөг юм билээ. Гэхдээ ийм зураг авалтын нэг доголдолтой тал нь жоохон хиймэл болдог юм билээ. Жинхэнэ сэтгэлээсээ инээсэн инээмсэглэл, дэггүйтэл, аальгүйтэл байгаагүй. Бидний хувьд гэхдээ хуримын өмнө болохоор өөр сөнөө зовох асуудал байгаад байсан болохоор relax байж чадаагүй байх. Би л лав даашинзаа муухай болгочих вий гэж санаа зовоод аятайхан байж чадаагүй. Энэ зураг авалтанд манай нэг дүү дагаж явсан юм. Дүүгийнхээ апаратанд дэггүйтэж авхуулсан зурагнууд бас хөөрхөн байна лээ. Мэргэжлийн зурагчны апаратанд болохоор өнгө, дүрслэл, зохиомж гэж тасарцан зураг гардаг юм билээ. Тэгэхээр мэргэжлийн зураг авалтандаа өөрийн нэг хүнээ дагуулж яваад дэггүй зураг авхуулах хэрэгтэйм билээ. За зурагнаас гадна өдөр хоног дөхөөд ирэхээр мартсан санасан ажил зөндөө гарч ирдэг юм байна. Ядаж л маникюр, педикюр гэх мэт хэрэгтэй, хэрэггүй баахан ажил гарч ирсэн. Зураг авалтанд явах гэж хувцас, үсний засалт, нүүр будалтаа туршиж үзсэн. Ингэх нь нэг талаар санаа оноогоо турших, алдаа мадагаа олох гээд тустай л юм билээ. За за өөр хийсэн ажлууд санаанд орж ирэхгүй байнаа яг одоо. Хуримын дараа тухтай бичнээ. Би бас нэтээс олсон гоё санаануудыг хэрэгжүүлэх гэж байгаа. Бүтэлтэй болвол хуваалцанаа. | ||||||||||||||||||||||
| Posted: 06 Feb 2020 01:53 PM PST Хурим сайхан болсон. Мэдээж санаа зовоосон жижиг сажиг асуудлууд зөндөө гарч ирдэг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь бүх юм сайхан болно гэдэгт итгээд өөрийгөө тайвшруулж, эл өдрийн үйл явдлаас таашаал авахаа бодох хэрэгтэй юм билээ. Бид хоёр их сэтгэл хөөрөлтэй, аз жаргалтай, баяр баясалтай байсан юм шиг байгаан. Сүүлд нь гэрийнхэн та хоёр инээгээд л байсан, инээсээр байгаад нүүрэнд нь инээмсэглэлийн үрчлээ суучихсан байсан гэж коммент хэлж байна лээ. Би бол шууд таашаал авахаа л бодсон ккк. Энэ олон хүн бидний төлөө цуглаж, энэ бүх үйл явдал бид хоёрын эргэн тойронд болж байна гэж бодохоор л гоё санагдаад өөрийн эрхгүй инээгээд байсан кк. Тэр өдөр манайхан бараг 04 гэж унтаад 05 гэж боссон байх шүү. Аав, ээж хоёр бэлтгэл хангаад лав нойргүй хоносон байхаа. Өглөө нь хадмын талынхан бэр буулгах гэж ирээд, цай идээ будаа болоод, дараа нь бэлэг сэлтээ өгөөд бэрээ аваад гардаг юм байна. Нөхөр бид хоёрын амьдрах гэрт очиход хүмүүс цуглачихсан найрлаж байсан. Шинэ гэртээ цахилгаан зуух асааж цайгаа чанаж, Бурхандаа мөргөсөн дараа шууд үс гэзэг, нүүр нүдний ажилдаа орсон. Их л эрт эхэллээ гэж бодсон хэр нь амжихгүйгээ дөхөж байна лээ шүү. Хамгийн түрүүнд бэр, бэргэнээсээ эхэлж янзлах ёстойм байна лээ. Манай бэргэн хамгийн сүүлд үлдээд арайтай л хуримнаас хоцорчихоогүй. Бэргэн (эсвэл орчин үеийнхээр bridesmaid) хуриманд их чухал үүрэг рольтой хүмүүс байдаг юм байна. Хуримын ёслолын турш хоёр талын бэргэн сүйт бүсгүй, сүйт залуу хоёрыг дагаж явж, туслаж, мөн гэрлэлтийн гэрч болдог юм байна. Хуримын ордны үйл ажиллагаа их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, юу хийх, яах ёстойг бүгдийг нь хэлээд өгчихдөг юм билээ. Гэрлэх ёслолыг нэг эмэгтэй удирдаж явуулсан. Тэр хүний дуу хоолой уянгалаг намуухан, Боролдойн цагийн үлгэр уншиж байгаа юм шиг санагдаад инээд хүрээд байсан кк.
Гэрлэх ёслол эхлэхийн өмнөхөн хүлээлгийн өрөөнд сууж байхад их догдолдог юм билээ. Хувцас, үс, нүүр ямар байгаа бол гээл... Хамгийн гол нь өөртөө таалагдсан даашинз, үс засалт болон нүүр будалт хийлгэсэн байхад өөртөө итгэлтэй бөгөөд чин сэтгэлээсээ инээвэл би гоё харагдана гэж бодоод л инээгээд байх хэрэгтэй. Гэрлэх ёслол эхлэхэд догдолж уйлах байх гэж бодсон чинь харин гайгүй шүү. Уйлаагүй. Ээж намайг инээгээд л байсан гэж хэлсэн. Сүүлд хуримын бичлэгээ үзэхэд инээж байсан нь гоё харагдаж байна лээ. Гэрлэх ёслолын ордны шатаар дээшээ алхаж байхад дуусахгүй юм шиг санагдаад алхаад л байсан, алхаад л байсан хэхэхэ. Хормойгоо сайн дээш нь өргөөд, цэх хараад, инээмсэглээд алхаарай гэж зааварлаж хэлсэн юм. Тэгээд заасан дагуу алхаад байсан. Миний алхсан хамгийн урт шат тэр байсан байхаа кк. Уг нь харахад хэдхэн л шат байсан даа гэж мэж бодсон. Ёслолын өргөө нь аймаар халуун байсан тул нүүрээ сэвмээр, үсээ янзалмаар байсан ч гүрийсэн л дээ кк. Нээрээ тэр тулганд бэлэгдлийн гал асаах ёслол дээр урт хумстай байвал шатахаар юм билээ. Ер нь тэгээд бэр урт хумстай байсанаас цэвэрхэн маникюртэй богино хумстай байсан нь гоё харагдах байхаа. Гэрлэх ёслолын ордноос гараад Сүхбаатарын талбай орсон. Аймаар халуун, нартай өдөр байсан. Чингисийн хөшөө засвартай байсан болохоор хөшөөнд цэцэг өргөж зураг авхуулж чадаагүй. Харин оронд нь Сүх жанжины хөшөөтэй зургаа авхуулсан даа кк. Талбай дээр явж байхад хажуугаар явж байгаа хүмүүс баяр хүргээд, гоё харагдаж байна, аз жаргал хүсье энэ тэр гэж хэлэхээр гоё санагддаг юм билээ. Өмнө нь хуримтай тааралдаад бэрийг нь хардаг байсан болохоор хүмүүс бас намайг харж байгаадаа гэж бодогдоод байдаг юм билээ кк. Оройны хүлээн авалтан дээрээ өглөөний ёслолоос илүү догдолсон. Яагаад гэхээр өглөө 40-50 хүн ирж оролцсон бол орой 200 гаран хүн, тэгээд ангийнхан, найз нөхөд, хамт ажиллагсад ирнэ. Дээрээс нь нөхрийн талынхан, ангийнхан нь, найзууд нь ямар хүнтэй сууж байгааг нь сонжиж харна гэх мэт олны нүд шууд чам дээр тусна гэж бодохоор л аймаар их догдолдог юм билээ. Хуримын ёслол ямар болох нь, гоё сайхан болох нь хөтлөгчөөс хамаарна гэсэн тул бид хоёр үүн дээр их анхаарсан. Манай хөтлөгч үнэхээр мундаг байсан. Манай хуримын дуу хуур, хөгжөөн, идээ ундаа таарсан маш сайхан хурим болсон гэж өөрөө дүгнээд байгаа. Хүмүүс ч тэгж хэлээд байгаа.
Энийг тэгдэг байж, тэрийг тэгдэг байж гэж хэлэх юм гарсан л даа мэдээж. Жишээ нь эртхэн босоод ширээ ширээ хэсээд хүмүүсд ирсэнд нь баярласанаа хэлж, хундага тулгаж, зураг авхуулж байдаг байж гэж бодсон. Хуримын ёслолд нэг дуулаад, нэг суугаад, нэг бүжиглээд, нэг суугаад, ураг батжих, голомт бадраах, ууц хөндөх, бэлэг өгөх гэх мэт олон юм хийсээр байтал нэг мэдэхэд дуусах болчихсон байдаг юм байна. Өмнө нь хуримаа хийсэн найзууд юм идэж амждаггүй тул хоол идэхээ мартаваа гэж хэлээд байсаныг нь санан санан би лав хоол л идээд байсанаа санаж байна ккк. Хуримын бялуу задалж амссан дараагаа гоё амттай бялуу байна ширээндээ сууж байгаад иднэ гэж бодоод явж байсан боловч дундуур нь өөр юм гарч ирээд мартчихсан байна лээ. Одоо бялуунаасаа идэх байсийн гээд харамсаад байгаа.
Миний ганц урам хугарсан зүйл бол зочид дутуу ирсэн явдал байлаа. Хуримаас 2-3 хоногийн өмнө урьсан зочдоосоо ирэх эсэхийг нь баталгаажуулж асуугаад, ресторандаа хүнийхээ тоог өгч мөнгөө төлдөг. Хүн илүү ирвэл хоол нэмээд тооцоогоо нэмж хийж болох ч хүн дутуу ирвэл зөрүүг нь буцааж олгодоггүй юм байна. 10-20 хүн ирээгүй тохиолдолд тэгээл хагас сая, сая төгрөгөөр шатна гэсэн үг л дээ. Ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа хүнийг тооноосоо хасаад тоогоо өгч болох ч яг ирнэ гэж хэлсэн хүнийг тооноосоо хасах муухай болохоор яг ирнэ гэж confirm хийсэн хүмүүстээ тулгаад тоогоо өгсөн болохоор хоол илүү гарч, жоохон зарлага болсон. Энэ асуудлыг яаж шийдэж болох байсан талаар зөндөө ярилцсаны эцэст ер нь л хүний хуриманд очно гэж хэлсэн хүн очих л хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нийлсэн. Хэрэв очиж чадахгүйд хүрвэл заавал хуримын эздэд очиж чадахгүй болсоноо мэдэгдэх хэрэгтэй юм байна. Цаад хүмүүс чинь ширээ сандалаа түүний дагуу зохицуулна шүү дээ. Хуримын бичлэг заавал хийлгэх хэрэгтэй. Дараа нь үзэхэд ёстой гоё юм билээ. Мэргэжлийн зурагчин, зураглаач хөлсөлвөл санаа зовохгүй амар л юм билээ. Зурагчин чинь сайн, мэдрэмжтэй зурагчин байж, яг эгзэгтэй, гоё гоё агшингуудыг буулгаж авсан байх шаардлагатай. Тэр хуриманд бүх хүн л аппараттай ирсэн, зөндөө хүмүүс л зураг авч байна байх. Тэхдээ аль болох хөлсөлсөн зурагчин руугаа юмуу гол зурагчин руугаа харж байх хэрэгтэй. Манай хувьд бичлэг маш гоё болсон. Харин зурагны хувьд яг гоё агшинг буулгаж авсан зураг ховор юм шиг санагдаад сэтгэл жаахан дундуур байгаа. Бүтэн сар бэлдсэн хуримын ажил дууссан чинь хийх юмгүй самгардаж эдр. Одоо юу хийх билээ гэж бодож эдр. Одоо хүүхэд л хийдэг байх даа ккк. | ||||||||||||||||||||||
| اجمل نصائح نتمناها للجميع مع بداية العام الجديد 2020 Posted: 06 Feb 2020 01:52 PM PST همسة:ها قد اتى عام جديد وبدئت رسائل التهنئة بلقدوووم هذا العام فرحين جدٱ بقدوم العام الجديد وبلتغيرات التي ستحدث ابشركم لن يأتي شيئ جديد لن يأتي سوى المزيد من الالم والضياع والسواد انا لم يتغير علي كثيرٱ فقط تغير جسمي اصبح اكثر ورمٱ ووجهي بدئت التجعيد تظهر عليه وبدء شعري يشيب لاتستغرب فانا عمري لم يتجاوز العشرين لم يتجاوز العشرين وهاذا حالي حالي كحال السنة الماضية لاجديد علي سوى الالم والسواد الذي بدء ياخذ مركزه تحت عيناي اتا العام الجديد وحلمنا عالق بزحمت السنين الماضي اتى العام الجديد وروحي تنفر مني بسبب الخيبات لما انتم فرحين بلعام الجديد فلاشيئ جديد سيحدث ستبقى احلامنا معلقة بخيبات الماضي اتا العام الجديد وندووب جسمي واضحا بسبب الماضي القريب لاتفرحو لن يتغير شيئ سنبقا كما نحن لاشيئ جديد علينا لا شيئ جديد كما تتوقعوه انتم المثالين ذهبت اعمارنا سدى ذهب اليل ولم يبقى شيئا سوى الرماد الداكن لم يبقى سوى بعض السجائر وهدوء اليل وبعض الموسيقا الهادئة. اتركوني وحيدٱ مسجونٱ بغرفتي السوداء نعم غرفتي سوداء بدئت تميل للون الداكن بعضكم فرح بلعام الجديد وبعضكم يتألم بسبب العام الماضي هونو على انفسكم والا تهنئو احد بقدوم العام الجديد..ولاكن لكم مني ما ينبع من القلب محبة .. مع اجمل باقة من اروع النصائح التي قد تستفيدوا منها في حياتكم ومع استقبال هذا العام واليكم.. اجمل نصائح مع بداية عمر جديد عام سعيد 2020 سنة جدآ رائعة بحلوها ومرها، كانت مليئة بالمغامرات ودروس، وانتقلت فيها من مرحلة الى مرحلة أخرى، من خلالها أصبحت شخص صبور وحكيم أكثر وحس المسؤولية عندي أرتفع وأهدافي فيها حققتها بجدارة، فخور بنفسي ولله الحمد والآن نخطط لأهداف"في دروب الحياة ستصل ذات سفر إلى مفترق طرق وستقف في المنتصف حائراً.. اختر الطريق الأقرب إلى الله ومكارم الأخلاق" عام جديد يفصلنا عنه أياماً معدودات. من المهم أن نراجع حصادنا لعام ٢٠١٩ و نضع رؤيتنا لعام ٢٠٢٠ إن شاء الله بكل دقة و تخطيط مع الرضا بالقدر خيره و شره و مواصلة العمل للدنيا و للآخرة. فلا يمكن ترك حدوث الأشياء للصدف. أدعم نفسك و ضع أهدافك بكل تفاؤل وحسن ظن بالله و انطلق.كن صادقاً وبما أننا على أعتاب عام جديد من المهم أن نجلس مع أنفسنا جلسة مصارحة ونُقيّم ما انجزناه خلال عام مضى ونكافئ أنفسنا عليه ونحدد الأسباب التي منعتنا من انجاز ما لم ننجزه ونجعل إزالة هذه الأسباب من هداف العام القادم ..نفسك تستحق الأفضل لا تطلبوا من السنوات أن تكون أفضل كونوا أنتم الأفضل فيها ؛ أنتم من تتغيرون ، هي تزداد ارقاماً فقط.. اخي الحبيب..لكي تبدأ سنتك الجديدة بإيجابيَّة مفعمة ونشاط كبير عليك أن تهتم بطريقة وضع الأهداف التي تسعى لتحقيقها، كأن تختار أهداف واضحة ومتناسبة مع وضعك المادي والنفسي، وذلك لكي تتمكن من تحقيقها ضع خطة تسير عليها في العام االجديد ( ٢٠٢٠م ) نظم وقتك ورتب حياتك وأصلح شأنك تدارك مواطن القصور وزد في جوانب الإبداع، تحلى بالصبر وعليك بالدعاء والمثابرة، اثبت وتذكر لذة العواقب . اذاً:مع بداية العام الجديد 2020 عليك أن تتخلّص من كل الأفكار السلبيّة التي كانت تسيطر على عقلك في العام الماضي والتي ساهمت في تراجع معنوياتك ونفسيتك، وأن تتوكل على الله سبحانه وتعالى كي يُعينك ويقف بجانبك في كل الأعمال. مع العام الجديد 2020 تذكر بأن الحياة لا تمنح الفرصة المناسبة والجيدة للأشخاص الذي يجلسون في أماكنهم منتظرين الفرص، إنما تمنحها فقط للأشخاص النشيطين الذين لا يتوقفون عن العمل بجدٍ ومُثابرة للوصول لأحلامهم وطموحاتهم. مع بداية العام الجديد 2020 وفي حال أن كان لديك أي أهداف سابقة لم تستطيع تحقيقها في العام الماضي، عليك أن تضمها إلى مجموعة أهدافك الجديدة التي تنوي القيام بها في العام الجديد. حتى تخطط في العام الجديد 2020 تخلّى عن كل التجارب الماضية القاسية التي مررت بها، وأن تنساها بشكلٍ تام، وألّا تسمح لأي ذكرى مزعجة بأن تسبب لك الإحباط الذي يجعلك عاجزًا عن رسم مستقبلك الزاهر. يجب أن تُخطّط لكل أعمالك ومشاريعك في العام الجديد بعقلانيّةٍ وحكمة، بعيدًا عن المبالغة والخيال وأحلام اليقظة التي لن تصبح حقيقةً على الإطلاق، وذلك لكي لا تُصاب بالإحباط والعجز. فقط امضي دون التفات الى الوراء وأسعى لفتح منافذ الفرح ما استطعت الى ذلك سبيلا..في مستهل العام الجديد في دواخلي شيء سعيد..وراضية بما مضى قانعة بما هو آت، فشكرا الهي على ما كان وما لم يكن وما سيكون.. نصائح وامنيات العام الجديد ..ارشادات جميلة لأستقبال العام الجديد بداية السنة 2020 .. امنيات العام الجديد 2020 مع اول يوم في بداية السنة وليلة رأس السنة الميلادية 2020 | ||||||||||||||||||||||
| Posted: 06 Feb 2020 01:52 PM PST
Би уг нь энэ жил ийш тийшээ явах төлөвлөгөөгүй байсан ч, зун Туркэд байгаа найз маань намайг явахаас өмнө нэг ирэхгүй юмуу хамтдаа зугаалъя энэ тэр гэж хүн уруу татаад.. Тэгээд 9 сард явахаар төлөвлөж мөнгөө хадгалж эхэлсэн дээ. Ээлжийн амралт, ростерийн амралт хоёроо нийлүүлж авсан болохоор 4 долоо хоногийн амралт болсон. Турк руу Монголчууд 4 долоо хоног визгүй зорчиж болохоос гадна 7 сараас хойш Туркиш Айрлайнэс шууд нислэгтэй болсон нь Турк руу яваад ирэх аялалыг маш хялбар болгож байгаа юм. 2007 онд сургуулиа төгсөөд тэндээс явсанаас хойш 2008 онд нэг удаа 2 долоо хоногоор очиж байсан байх тэрнээс хойш 4 жил болжээ. УБ-аас 11 цагийн үед хөөрдөг онгоц 4,5 цаг нисээд Киргизстаны Бишкек Манас онгоцны буудалд бууж 30 мин хэртэй хүлээгээд цааш нисдэг юм байна. Бишкек-ээс Стамбул хүртэл 5 цагийн нислэг. ТНУ үйлчилгээ муутай санагдсан, надад нээх таалагдаагүй. Үйлчлэгч нар нь хов жив яриад сууж байдаг юм билээ. Стамбулд орой 5 цагийн үед буусан. Ататурк онгоцны буудал Стамбулын Европ эргийн Бакиркоя дүүрэгт оршдог. Тэндээс найзуудтайгаа уулзаад Стамбулын Ази эргийн Пэндик дүүрэг рүү явсан юм. Эхлээд метрогоор Бахчэлиэвлэр хүртэл яваад, тэндээс Метробусд суугаад Топкапи дээр буугаад, тэндээс автобусд суугаад гүүр гарч Кадикояд буугаад, тэндээсээ дахиж автобусд сууж явсаар Пэндикт ирсэн. Пэндик гэдэг газар нь Стамбулын бараг хамгийн захын дүүрэг юм шиг байна лээ. Олон цаг онгоцоор нисээр ядарсан байсныг ч хэлэх үү, бас 3-4 цаг автобусаар яваад нэлээн ядарсан нөхдүүд 10 цагийн үед гэртээ ирцгээсэн.
Пэндикт байрласан айл маань их тохилог, том гэртэй, хувийн байшингийн хамгийн дээд давхар болохоор маш том балконтой, балкон дээрээс Мармарын далай нүдний өмнө цэлийж харагддаг тансаг айл байлаа. Өглөө босоод балкон дээр сууж, далай хараад өглөөний цай уух нь яг л Стамбулд байгааг мэдрүүлсэн сайхан мөчүүд байсан. Намайг явсан 5 жилийн хугацаанд Туркэд/Стамбулд юу өөрчлөгдөж вэ гэж их анхаарч харж байлаа л да. Нийтийн тээвэр, зам харилцаа үнэхээр сайн хөгжсөн нь яах аргагүй нүдэнд тусч байна билээ. Намайг анх Стамбулд очиж байхад манай сургууль Авжилар гээд хотын захын дүүрэгт, сургуульдаа явах гэж талдаа 2 цаг автобусанд унтдаг байснаа санаж байна. Гэтэл одоо Авжилар руу метробус гэдэг унаагаар ердөө 30мин яваад очдог болжээ. Бас хотын өнцөг булан бүрт метро юмуу метробус хүрчээ. Метробус гэдэг нь метро шиг тусгай замаар, гэхдээ газар дээгүүр явдаг, урт автобус юм даа. Нийтийн тээврийн хувьд хямд, үр дүнтэй шийдэл шиг санагдсан. Стамбулын Ази, Европ эргийг холбох Мармарая буюу усан доогуурх тунелийн ажил 2 жилийн өмнө эхэлсэн байсан боловч газар шорооны ажлын үед газар доор дарагдсан хот олдсон тул археологийн авран хамгаалах ажил хийх гээд тунелийн ажлаа зогсоосон байгаа гэсэн. Сониноос тэр газар доор илрүүлсэн хотыг судлаад ил гаргаад ирэх юм бол асар том түүхийн үнэт зүйл болно гэж найдаж байгаам билээ. Стамбулд үзэх юм нэгээр нэмэгдэх нь дээ кк.
худалдааны тэнцэл нь хасах гарсан юм байна... Тэгээд одоо сангийн яам, сайд нь энэ онгорхойгоо яаж нөхөх вэ гээд стратеги боловсруулж байгаа юм байх. Нээрээ нэг тун сайшаалтай хэрэг бол тамхины хууль гарсан байна. Дотор тамхи татахыг хориглодог болсон нь ёстой хамгийн сайн зүйлийн нэг болжээ. Бусдаар Туркууд аймаар их тамхи татдаг болохоор хаа явсан газар хордож уначих гээд хэцүү байдаг байсан юм. Сонирхуулахад дөнгөж сая Монголд бас тамхины хууль гараад дотор тамхи татахыг хориглосон. Ёстой гялай, гялай. Харин нэг онцгүй зүйл бол юмны үнэ их өссөн байна. Хоолны үнэ уг нь гайгүй байдаг байсан гэтэл одоо бол жирийн хоолны газар л Монголд овоо гайгүй газар хооллосон дайны төлбөр гарч байна. Хүнс, автобусны билет, хувцас хунар, бэлэг дурсгал гээд ерөнхийдөө бүх юмны үнэ өсчээ. Хэрэв оюутан хэвээрээ байсан бол амьдрахад жоохон зардалтай, бэрх байх байжээ гэж бодож байлаа. Гэхдээ манай найзуудын хэлсэнээр стипенд нэмэгдсэн гэсэн тул бас ч гайгүй байж магадгүй л дэ. Сарын стипенд 500-600мянга орчим болж байгаам болуу гэж ойлгосон. Сая найзтайгаа Туркийг тойрох аялал хийж, нар зөв бүтэн тойрчихоод ирлээ. Аялалын туршид Туркийн хаа ч очсон тусч, сайхан сэтгэлтэй хүмүүс тааралдсаар байсан. Огт танилцаагүй хүмүүс сайхан хүлээж аваад гэртээ хонуулаад, дайлаад цайлаад явуулж байсан. 15 хоногийн аялалын туршид ямар ч л байсан буудалд мөнгө огт үрээгүй. Туркууд энэ тусч, зочломтгой байдлаараа Монголын нүүдэлчидтэй тун төстэй. Зочноо хүндлээд юу байгаагаараа дайлж цайлаад явуулдаг Монгол заншил одоо ч хөдөө малчдын гэрт ажиглагддаг шүү дээ. Тэхээр зан заншилаар хоёр орон хоорондоо ижил төстэй л байгаа юм. Түүнээс гадна шашныхаа сургаалиар ч тэр юмуу Туркууд ядарсан хүмүүс, оюутнууд, аян замын хүмүүст их тусалдаг. "Sevap" буюу буян болно гэж үздэг юм. За бас дээрээс нь онигор нүдтэнүүд буюу Азиудад их дуртай, даан ялангуяа Монголоос гээд хоёр залуу бүсгүй аялж явахад бүүр ч сайхан хандаж байгаа юм л да хэхэх. Товчхондоо бол Туркийн ард олны тус дэмээр сайхан аялаад ирлээ л гэх гээд байна л да хэхэхэ. Аялалынхаа тухай блогдоо заавал бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Тайланд, Камбож явж ирээд бичих завдал болохгүй явсаар байгаад цаг хугацаа өнгөрөөд сүүлдээ явсан сонингоо ч мартаж эхэлсэн дээ. Энэ удаа цуврал маягаар бичихгүй бол ярьж барамгүй их адал явдал, үзүүлж барамгүй их зураг цуглуулсан даа :)) | ||||||||||||||||||||||
| شاهد اجمل منظر لبرج خليفة عشية الاحتفال برأس السنة 2020 Posted: 06 Feb 2020 01:33 PM PST تمتع بأجمل القطات واروع الصور التقطت في دبي لبرج خليفة ليلة الاحتفال برأس السنة للعام 2020 ... وشاهد ايضاً اجمل المناظر من شيلات ومنتزهات مدينة دبي السياحية .. التي غطت سماها الالعاب النارية .. بألونها واشكالها المختلفة وتنضيمها الغير مسبوق ابتهاجاً واحتفالاً برأس السنة الميلادية 2020 دبي الامارات احتفلت بطريقة مختلفة هذه السنة من غير مفرقعات ودخان حفاضا على الطبيعة والنظافة العامة ، هذا ما جعل برج خليفة يدخل موسوعة غينس كأضخم عرض ليزر في العالم لسنة 2020 ...... دبي تسجل نفسها في موسوعة «جينيس» للأرقام القياسية، عن فئة «أكبر عرض صوتي وضوئي على مبنى واحد» في برج خليفة
نتمنى ان تكون قد اعجبتكم الصور والمناتضر لهذا الاحتفال دبي الامارات ... برج خليفة ، مناسبة واحتفال رأس السنة 2020 للمزيد تابع : تقرير مصور|اجمل صور برج خليفة في دبي 2020 |
| You are subscribed to email updates from <TITLE>. To stop receiving these emails, you may unsubscribe now. | Email delivery powered by Google |
| Google, 1600 Amphitheatre Parkway, Mountain View, CA 94043, United States | |





















