alltaket |
- Quilt Shop: Durango Quilt Company; Durango, Colorado
- Стамбулын үлгэр by Nomio
- Хөвсгөл далай руу аялсан тэмдэглэл
- Газрын гадаргуугаас доош 1300метрийн гүнд
- Лондон 2012 - Олимпийн гэрэлт өдрүүд
- Монгол төрийн наадам
- ثمان ادعية من اروع الادعية الصغيرة
| Quilt Shop: Durango Quilt Company; Durango, Colorado Posted: 27 Jan 2020 05:58 AM PST Lucky us to stumble upon Durango Quilt Company in our travels yesterday. My friend "Unknown" informed us we'd go right past it on the road we were traveling. I'd kind of heard of it before this trip, but didn't realize we'd be driving right by. We didn't have to deviate from our path even one block to see it, so what the heck? Their large parking lot that would easily accommodate our big rig was inviting too. I was a little confused about where to enter. There were double doors around front... and a smaller side door to the left in that image above. Seeing the hours posted and the "open" sign convinced me to take the side door. I think I came in through the back, and this is what I saw. The shop was in a bit of disorder. They were just a few weeks away from moving to a new location. From the road, one can see a for sale sign posted for the building. Because of the move, most everything in the store was on sale, which was a good thing for me. It made it a good day to visit. There were tables of bolts like the ones below where all the fabric was 50% off. These one-yard cuts were buy 4 and get the 5th one free. Also, all their sample quilts, formerly hung on the walls, were for sale. This seems to be a store mostly devoted to batiks, and they had lots of pretty ones in all colors. I might have been tempted by those pastels below, except I'm sworn off fabric for a bit unless it's to be used in a particular project. Honestly, I cannot store any more fabric in my sewing room, and I doubt I can use what I have in the length of life left to me. (She says, before telling you what she ended up buying.) There was a whole roomful of wools and flannels. There were a few Christmas prints. I suppose it's just a tad early for Christmas, and in any case, I expect they'll have more once they move to their new location. This beautiful panel caught my eye. I dared not look at the price because I doubt I could have resisted had it been on sale....but I did. Yay, me. These panels were all on sale. I have the Dream Big panel sandwiched for quilting...the one you see there on the right. It's a great panel for practicing free motion quilting. Oh boy...I was mightily tempted by these colorful prints on black. Some good binding fabrics there. They had quite a few calicoes. And I looked closely at these red and white fabrics, and the digital prints below. You might recognize the one on the lower shelf, fourth from the right. I used it in my flamingo quilt last year. In the back room, they had a nice selection of patterns... notions... and a wall of thread. I love all that color. Also a supply of embroidery patterns from Crabapple Hill Studios. I didn't see anything here that I didn't already have at home. This one was cute, but I didn't see a pattern for it. Now these...they proved too difficult to resist. Besides, I might need to stave off stitchery starvation (awesome alliteration) if I finish up the Farm Fresh Eggs before we get home. There were two patterns, each containing two seasons. Despite having visited quilt shops in Minnesota, this is a designer I've not seen before. Their website says they specialize in small quilts and traditional designs. They come with buttons included. They are to be worked in wool, but I'll probably just use my regular quilter's cottons. Cute, huh? Well, with everything on sale and my future regional quilt to consider, I came away with a few things. Of course, the two patterns above. And then, you might remember this fabric below. I have the black and white version at home. This red and white version was on the sale table, and so I picked up a yard of it. Also, a yard of this one. It was on sale too. It will make a good embroidery background fabric. For my regional print, I picked up a yard of this aspen fabric. I can see this one in one of the Four Fabric Forest quilts I've made before. It would make a good binding fabric too. I have in mind to use it in my next "shop hop" quilt. The next one will be a Polaroid quilt. So there you go. I had a good time snooping around this shop with all their steals of deals. I'd love to make a return visit to their new location, but that will have to wait for another trip. I believe they'll be moved in as of October 1st, but honestly, I didn't pay much attention to the informational signs they had posted. If you find yourself in Durango, this is a can't-miss-it quilt shop. There is still one more quilt shop to tell you about from our travels yesterday. I'll tell you about Cortez Quilt Company in a separate post. | ||||||
| Posted: 26 Jan 2020 03:33 PM PST Та бүгдэд Турк улсын Стамбул хотын тухай нэг үлгэр яръж өгье. Энэ үлгэрийг би 2006 онд зохиож блог дээрээ тавьж байсан юм. Жоохон найруулаад энд орууллаа, болгооно уу :) ----- Эрт урьд цагт сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад Стамбул нэртэй нэгэн үзэсгэлэнт бүсгүй Хар далайн эрэг дээр амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн нь үнэхээр бахдам сайхан бөгөөд дэлхийн улс орон даяар түүний гоо сайхныг магтан дуулдаг байжээ. Тэр үед мөн дэлхийд алдартай хоёр сайхан залуу амьдардаг байжээ. Нэг нь онигор нүдтэй, шар царайтай, хүдэр чийрэг залуу бөгөөд түүнийг Ази гэдэг аж. Нөгөөг нь Европ гэдэг бөгөөд тэрээр цэнхэр нүдтэй, цагаан царайтай, өндөр залуу юмсанжээ. Ази, Европ хоёр маш сайн найзууд байжээ. Тэд ижилдэн үерхэж, тоглож наадан дэвэн дэлхийгээр хэрэн явдаг байжээ. Нэгэн сайхан нартай өдөр тэд Хар далайн эргээр зугаалж яваад далайн эрэг дээр сайхан Стамбулыг олж харжээ. Хоёр найз хоюулаа Стамбулд дурлаж гэнэ. Тэгээд хүчээ үзээд хэн дийлсэн нь Стамбулыг гэргий болгон авъя гэж шийджээ. Адил тэнцүү хүч чадалтай хэн хэнийгээ ялж чадахгүй, өдөр хоног урсан өнгөрсөөр, өнөө хоёр тулалдсаар л байжээ. Стамбул үүнийг нь тэвчиж чадсангүй гэнэ. Тэдний төлөө санаа зовон, гуниглан уйлсаар, уйлсаар, уйлсаар байгаад ус болоод тэр хоёрын дундуур урсаж гэнээ. Ингээд л Ази, Европ хоёр Стамбулын нулимсаар салж, Стамбул хоолойн хоёр талд эрэг болон үлдэж гэнээ. Үүнээс хойш Ази, Европ тив үүсч үзэсгэлэнт Босфорус хоолойгоор тусгаарлагдах болсон юм гэнэ билээ. Сайхан бүсгүй Стамбулын дурсгалыг хүндэтгэн Босфорус хоолойн дунд "Үзэсгэлэнт бүсгүйн цамхаг" байгуулсан юм гэнэ билээ. --- | ||||||
| Хөвсгөл далай руу аялсан тэмдэглэл Posted: 26 Jan 2020 03:32 PM PST Монголдоо байхад Хөвсгөл далайг хэзээ нэг цагт үзчихнэ дээ гэж боддог байсан болохоос биш тийш аялах боломж гэнэт өмнө гараад ирэх юм гэж санасангүй. Наадмын дараах амралтаа яаж өнгөрүүлэх вэ гэж бодож байтал манай дүү Хөвсгөл явах санал гаргаад дуун дээр нь дэмжлээ. Дүү нар Өмнөговьд, би Улаанбаатарт байсан болохоор дундаа Хархоринд уулзлаа. Хоёр талаасаа оройдоо Хархорин орж хоноцгоогоод маргааш нь аялалаа албан ёсоор эхлэв. Хархорин сумын төв гэхэд нэлээд том, олон ч барилгатай юм. Нөгөө нийслэл Хархоринд шилжүүлэх ажил юу болсон бэ дэ ингэхэд. Улаанбаатараа аж үйлдвэрийн хотоор үлдээгээд, Хархоринд нийслэл, төр захиргааны байгууллага, сургууль соёл төвлөрдөг бол гоё л юм. Турк улсын Анкара, Стамбул хотууд шиг. Хархоринд үзэх газрууд гэвэл Хаадын Хөшөө, Толгойн боолт, Бэлэг хад, Эрдэнэ зуу юм. Эрдэнэ зууд 1997 онд ирж байхад хавар байсан болоод ч тэрүү их л бүүдгэр газар байсан санагддаг юм гэтэл энэ удаа ногоорсон сайхан газар байна. Хийдээр орж үзээд, зуугийн үүдэнд үндэсний хувцас өмсөж мөн бүргэдтэй зургаа авхуулж, түүгээр дэлгэсэн лангуунуудыг сонирхож, хэрэгтэй хэрэггүй чулуу цуглуулав. Өдрийн унд ууж аваад Архангай руу хөдөллөө. Архангайн Цэцэрлэг, Тариат хүртэл сайхан засмал замаар давхисаар байгаад ордог юм байна. Говийн хүүхдүүд бид Хангайн сайхныг бахдан сайшааж, цонхоороо алмайрч харж явсаар төдхөн Цэцэрлэг хотод хүрчихсэн байв. Цэцэрлэг хотын хойно байрлах уул үнэхээр сайхан сүрлэг уул юм. Булган уул гэдэг гэсэн, цагаан сараар эрчүүд дээр нь гарч зул өргөж хонодог гэж манай дүү ярьсан. Чулуутын гол одоо тааралдах ёстой гээд явж байтал үерлэж байгаа нэг гол тааралдахаар нь Чулуутын гол мөн байна гээд бууж зураг даруулж энэ тэр сүйд болцгоов. Гэтэл харин цааш хэдхэн км явтал жинхэнэ сүртэй Чулуутын голтойгоо тааралддаг юм байгаа. Сүрдмээр огцом эрэгтэй бөгөөд тээр дор ууртайгаар үерлэн урсах Чулуутын гол аргагүй л сонин газар юм билээ. Биднийг Тариат сум хүрэхийн алдад харанхуй болж байсан тул хоноглохоор шийдэж, зайдуухан газар майханаа босгож, өдөр нутгийн залуусаас үнэтэйхэн авсан тарваганы боодгийг задлан, Өвөрхангайн айргаар даруулан орой барив. Хоргын тогооны хажууханд ирсэн гэдгээ мэдсэн тул маргааш биднийг сонирхолтой аялал хүлээж байгаа гэдэгт итгэн амарч авцгаалаа. Хөмрөөд тавьсан аяга шиг Хорго уулын бараа харагдахад сэтгэл үнэхээр догдоллоо. 7-8 мянга гаруй жилийн тэртээ дэлбэрсэн галт уулын хайлмаг урсаж лааван гол бий болгосон байх юм. Шатсан чулуу гэж хэлэхээр тэр хүрэн буржгар чулуу нь их хөнгөхөн байдаг юм билээ. Хоргын тогооноос хөдлөөд явж байтал замд хэсэг машин зогсчихсон, хүмүүс нь нэг газар бөөгнөрөн тонгойж байхаар хэрэгт дурлан юу болоод байгааг бууж сонирхов. "Ганц хүний агуй" гэсэн пайз хатгасан тэр газар ёстой ганц л хүн багтаж орохоор нүх харагдав. Гэтэл хүмүүсийн ярьж байгаагаар тэр ганц хүний агуй руу даруй 15 хүн яваад орчихжээ. Амсар дээр нь хүлээж зогстол нээрээ л арван хэдэн хүн гараад ирсэн шүү. Дотроо маш том зайтай байсан юм билээ. Тэрхийн цагаан нуурын ус ёроолынх нь чулууг тоолчихоор гайхалтай сайхан тунгалаг устай юм билээ. Бид нуурын эрэг дээр буудаллан нууранд орж шавайгаа ханатал усаар тоглосон. Бидний замд тааралдсан хамгийн эхний нуур болохоор үнэхээр гайхалтай сайхан байсан бөгөөд тэндээс явалгүй үлдчихмээр л санагдаж байлаа. Тэрхийн цагаан нуураас хөдлөхдөө бид оройдоо Мөрөн ордоггүй юмаа гэхэд ядаж Шинэ Идэр сум ороод хононо гэж найдаж байлаа. Тариатаас цааш засмал зам ч дуусдаг юм байна, өндөр уул даваагаар өгсөж ч эхэлдэг юм байна. Хөвсгөлийн Жаргалант сум ортол 100 гаран км газрыг 5-6 цаг туулахад энэ янзаар мөддөө Хөвсгөл орохгүй нь сэтгэлээр унаж байлаа. Жаргалант орж хоноод маргааш нь эртлэн замдаа гарсан тулдаа оройдоо Мөрөн хотын барааг харсан. Шинэ Идэр сумаас Мөрөн хот орох зам бидний туулсан 2000 гаруй км замаас хамгийн сайхан байсан эргээд бодоход. Уул усны гайхамшиг үнэхээр тэнд л харагдсан да. Мөрөн хотод оройн 5-6 цагийн үед орж ирэв. Энэ өдөртөө далай орж хонох бодолтой байсан тул Мөрөнд удаан сааталгүй цааш далай руу явсан. Хатгал сум хүртэл 100 гаран км бөгөөд зассан замтай гэж сонсож байсан тул амархан давхиад хүрнэ гэж найдаж байлаа. Хурдан явах нь явсан гэхдээ явсан замдаа нүдэндээ итгэж чадахгүй л байлаа. Юу гэвэл Мөрөнгөөс Хатгал хүрэх зам зүгээр л хангайн "нүүрсний" зам болсон юм байна. Таван Толгой - Гашуунсухайтын нүүрсний замын дайтай л машин хөлхөлдөж тоос бужигнасан газар байна. Ядаж байхад замын ажил явагдаж байсан болохоор бүр ч их тоостой байсан биз. Хатгал оронгуутаа нутгийн дүнзэн байшин хөлслөн буудаллаж, сайхан хоол хийн, мөн нутгийн утсан болон дарсан загасаар зоог барьцгаав. Маргааш Хөвсгөл далай биднийг хүлээж байгаа! Хөвсгөл далайгаар Сүхбаатар онгоцоор аялах уу, моторт завь хөлсөлж аялах уу гэж хэсэг санал зөрөлдсөний эцэст завиар аялахаар боллоо. Тэр нь ч сайн боллоо, яагаад гэвэл завиар аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Далайн усанд гараа дүрэн, усны дусал нүүрэн дээрээ мэдрэх шиг сайхан юм хаана байх вэ. Мөн нөгөө талын эрэг дээр гарч цаа буга болон согоо буга харсан. Цаа бугын эвэр нь үстэй, их эмзэг харагдах бөгөөд дөнгөж 3 настай гэх цаа бугын эвэр сүрлэг том болсон байгаа юм чинь нас биеэнд гүйцээд ирэхээрээ ямар болох нь ойлгомжтой биз дээ. Тусгайлан хашаа татаж үржүүлж байгаа буга согоо нь харин ихэмсэг амьтад байна билээ. Бас их ааш муутай гэсэн, хүн ойртвол хага цавчдаг гэсэн.
Өмнө нь энд тэндхийн олон далай тэнгис, нуур усыг харж явсан боловч Хөвсгөл далай ээж шиг ийм сайхан тунгалгийг нь үзсэнгүйэ. Далайн эрэг гүехэн газраараа цайвар цэнхэр, цайвар ногоон харагдах боловч далайн гол руугаа гүн цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ. Хамгийн гүндээ 260-аад метр гүн далай ээж маань бидний аялсан энэ хэсгээрээ хамгийн гүндээ 30-40м орчим байгаа гэсэн. Бидний хөлсөлж явсан завьний эзэн хөөрхөн ааштай нутгийн хүү бидэнд нэлээд гоё зүйлүүд ярьж өгсөн юм. Монголдоо цорын ганц усан онгоц – Сүхбаатар. Хөвсгөлд л ирсэн хойно Монголынхоо ганц хөлөг онгоцон дээр гарч үзэлгүй буцвал алдас болно гээд эрэг дээр эргэж ирэхийг нь хүлээлээ. Сүхбаатар онгоц хэдэн удаа аялал хийж зорчигчдыг Хүслийн хад хүртэл аваачаад буцаж ирдэг юм билээ. Гэхдээ Хүслийн хадан дээр зогсолт хийдэггүй гэсэн шүү. Хүн ихтэй, байнга л багтаамжаасаа илүү үйлчилж байдаг гэхийг бодоход эрэлт ихтэй байдаг нь тодорхой. Ингээд бид Мөрөн хот руу буцаж, тэндээ хоноглоод маргааш нь аажуухан хөлгийн жолоог нутгийн зүг залсан даа. Буцахдаа бид ирсэн замаараа явсангүй харин Өгийн нуур орохоор төлөвлөж байсан тул Рашаант сумаар дайрч гарах маршрутаар явсан. Хануйн гол үерлэсэн байсан тул хөвдөг гүүрээр гол гатлав. Буцах зам яагаад ч юм очих замаас хурдан байв. Буцах замдаа Хамрын даваа гэдэг даваагаар давахдаа нутгийн хүмүүсийн зөвлөсөн дагуу мод руу орж гүзээлзгэнэ түүхээр шийдэв. Хэдийгээр гүзээлзгэнэ маш ховор, олдсон ч жижигхэн байсан гэлээ өөрийн гараар түүж байгаа, байгалаас түүж байгаа гэдэг утгаараа амттай гэдэг нь жигтэйхэн. Бид хэд хэрэндээ л хөөрхөн баярлаталаа тэнд гүзээлзгэнэ түүсэн. Харин нөгөө тал руу Хамрын даваагаа уруудаад явж байтал хүмүүс гүзээлзгэнэ түүгээд вариний шилэнд хийгээд зарж байсан шүү кк.
Нуурын эрэг дээр амьдрах загасчин өвгөнөөс эхлээд хэдэн загас худалдаж аваад загасны шөл чанаж иддэг хүмүүс болцгоов. Хамгийн инээдтэй нь загасны мэдлэг муу болохоор шөлөө буцалгасаар байгаад загасны мах нь юу ч үгүй үйрээд алга болчихсон. Тэхдээ л хээрийн хоол амттай л байдаг шүү дээ. Загасны шөлний паянгийн дараа харин эрчүүд нь загас барихаар явцгаасан. Тэд нар загасчин өвгөний завийг хөлслөн, загасных нь уургийг хэрэглээд хэдэн загас барьж ирсэн шүү. | ||||||
| Газрын гадаргуугаас доош 1300метрийн гүнд Posted: 26 Jan 2020 03:32 PM PST БОРОО-гийн Газрын гүн рүү аялсан тэмдэглэлийг уншаад үүнийг бичихээр шийдэв. Ухаандаа л би арай илүү гүнрүү аялсан гэж бардамнаж байгаа юм байхдаа ккк. ---- Оюу Толгойн бүлэг ордуудын нэг болох Хойд Хюго ордыг далд уурхайн блокчлон олборлох аргаар ашиглах юм. Монголын хамгийн гүн нэвтрэлтийг хийсэн энэхүү хайгуулын босоо ам нь 1385м гүнд хүрсэн байдаг юм байна. Бид хөндлөн нэвтрэлт хийж эхлээд буй 1300м гүн хүртэл аялсан. Блокчлон олборлох арга гэдэг нь газрын гүнд асар том хонгилийн сүлжээ бий болгон хүдрийн биетийг блок блокоор нь тэслэн буулгаж олборлолт хийхийг хэлнэ. Яг энэ газар дор Улаанбаатар хотын нийт автозамын сүлжээнээс ч илүү урт хонгилийн сүлжээг бий болгоно гэж бодохоор л төсөөлөгдөх ч үгүй юм. Далд уурхайд зочлохын тулд аюулгүй ажиллагааны 1-2 цагийн сургалтанд сууна, аюулгүйн ажиллагааны өвч бүрэн хувцас хэрэглэлээр тоноглоно. Доошоо буух лифтэнд суухын өмнө сэтгэл догдлон зогсож байгаа нь энэ. Уурхайн ажилчны өвч бүрэн хувцас нэг иймэрхүү байх ёстой. Бараг 20-30кг байдаг гэсэн байхаа. Гэхдээ бид нар зочид болохоор ямар азаар ийм юм өмссөнгүй вэ. Би бол тав алхахгүй хувцсандаа дарагдаж унах байсан биз кк. Биднийг 1км 300м -н гүнд авч одох хөнөг харагдаж байна. Энэ хөнөг нь 7-9м/с хурдтайгаар аялдаг гэсэн. Мэдээж ачаандаа болон хүндээ тааруулж хурдаа тохируулна. Газрын гүнд буугаад түнэр харанхуй руу аялалаа эхэллээ дээ. Анхны мэдрэмж гэвэл нэг тийм бөгчим давчуу санагдаж байсан. Хүнд хувцас өмссөн болохоор халууцаад хөлөрч эхэлсэн яг л саунд байгаам шиг. Ямар ч анир чимээгүй юм шиг хэрнээ асар том агааржуулагч хоолойн чимээ л чихэнд чийртэй сонсогдоно. Хөл доор нэл шавар шавхай, жижигхэн горхи ч урсаж байх шиг. Эхлээд энэ ус чийг юу вэ гэж гайхаж байсан л да. Дараа нь тайлбарласнаар бол энэ гүнээс нэвчиж буй ус юм шиг байгаан. Энэ бол хананы бэхэлгээний анкор боолт харагдаж байна. Газар доор хөндлөн нэвтрэлт хийж буй хонгилийн бэхэлгээг бетон цутгаж хийдэг юм билээ. Асар их бетон орж байгаа яа тэхээр. Газар доор засварын цех, тоног төхөөрөмж угсрах воркшоп энэ тэр гээд яг л газар дээр байгаам шиг л ажил явагддаг. Хөндлөн нэвтрэлтийн хонгилийг дагаж 1-2км явсаны эцэст үзүүрт хүрж байна. Энд нэг өрмийн машин ажиллаж байна. Жумбо гэдэг байхаа. Хананд олон жижиг нүх өрөмдөж гаргаад тэр нүхэндээ тэсрэх бодис хийж тэслэх маягаар ханаа нурааж цаашаа явдаг (би нэлээн дээр явж байсан болохоор тайлбарлагчийнхаа ярьсныг бараг мартчихжээ сорри). Газрын гүнд улам л цаашлав. Хаагуур явж байгаагаа ч мэдэхгүй алхаад л байсан, алхаад л байсан. Азаар газар доор байсан нь яамай даа, төөрөөд алга болно гэхгүй хахаха. Газар доор явж байгаа тэрэг техник, суудлын хөнгөн тэрэгтэй хүртэл тааралдахаар их сонин юм билээ. Энэ харж байгаачлан анхны тусламжийн машин байна. Хонгилийн үзүүрт гэрэл харагдана гэдэг үг нэг иймэрхүү юмнаас л анх төрж гарсан болов уу :)) Хонгилийн туршид хэдэн метр яваад ийм аюулгүйн булангууд байх юм билээ. Энэ нь хонгилийн хажуу хананд гаргасан бяцхан булан юмуу даа. Хэрэв хажуугаар машин өнгөрвөл ийшээ орж зам тавьж өгөх хэрэгтэй гэж ойлгосон. Газар доор хонгил ухаж байгаа юм чинь мэдээж шороо гарна кк, тэр шороог ингэж зөөж авчраад хөнөг руу хийж дээшээ гаргаад газар дээр овоолго үүсгэдэг юм билээ. Уурхайн гүнд байрлах пайзны самбар харагдаж байна энд. Ажилчин юмуу зочин юмуу хэн ч доошоо бууж ирсэн энд үнэмлэхээ өлгөх ёстой ингэснээр хэн хэн уурхайн гүнд байгааг харж болно. Үүнтэй төстэй самбар газар дээр бас байгаа. Тэнд доор түвшин болгонд ажиллаж буй уурхайчдын пайз өлгөөтэй байдаг. Мөн ингэснээр хэдэн хүн, хэдэн метрийн гүнд байгааг мэдэж байх боломжтой. Мэдээж бид нар ч гэсэн пайзаа өлгөөд бууж ирсэн. Ингээд уурхайчин болсон мин уу гэж хэхэхэ. Босоо амны 1300м түвшинд дурсгалын зураг татууллаа. Одоо хэн ч надтай намайг тэнд байгаагүй гэж маргахгүйэ гэж хэхэ. Газрын гадаргуугаас доош 1300м гүнд, далайн түвшингээс доош 135м гүнд аялсан минь энэ бөлгөө. Өөрийгөө далайн түвшингээс доош 135м гүнд орсон гэхэд итгэж чадахгүйнээ. Далай байсан бол яасан ч орж чадахгүй дээ. | ||||||
| Лондон 2012 - Олимпийн гэрэлт өдрүүд Posted: 26 Jan 2020 03:31 PM PST Ер нь сэтгэлийн хөөрөлтэй эсвэл зүрхний өвчтэй хүмүүс олимп үзэхгүй байсан нь дээр юм шиг байна. Тамирчдыг дагаж догдлоод байхаар зүрх яаж тэсэх билээ дээ. Дээрээс нь хожвол нь баярлаж дагаж уйлаад, хожигдвол нь харуусаж дагаж уйлаад усан нүдэн болж гүйцэх юм шиг байна энэ өдрүүдэд. Би үүнээс өмнө 2004 оны Афины олимп үзэж байсан юм байна. АНУ-н Майкл Фэлпсийн улаан фэн болж байлаа тэгэхэд ккк. Яаджийхад зуны амралтаар Балтиморт байсан болохоор ТВ-үүд нь ерөөсөө л өөрийн орны тамирчдыг үзүүлнэ. Тэр олимпод Майкл Фэлпс од болж байлаа бас нэг Грекийн эмэгтэй гүйлтийн тамирчин од болж байсан санагдана. 2008 оны Бээжингийн олимпоос нэг ч тоглолт үзээгүй. Шведэд байсан, цагийн зөрүү, зав зай байхгүй гэх мэт шалтгаанаар үзэж чадаагүй юм. ФБ-д гэнэт Монголд байсан найзууд маань Бадар-Ууган, Түвшинбаяр гээд бичээд эхлэхээр нь яасан юм болоо гэж гайхаж байлаа шд ккк. Гэхдээ одоо эргээд бодохоор тэднийг алт авсныг нь бодохоор нулимс гарах гээд байдаг юм. Энэ удаагийн олимпийг харин боломжийнхоо хэрээр үзэж байна. Үзэх боломжгүй явлаа гэхэд л social media site-yyдаар үзсэнээс ялгаагүй олоод мэдчихэж байна. Бас Лондон 2012 -н вэб хуудаснаас онлайн фоллоү-ап хийгээд явахад болжээнаа болжээн. Монголын тамирчдынхаа тоглолтыг анхааран үзэж байгаа. Өмнө нь жудо ер үзэж байгаагүй болохоор энэ хэдэн өдөр жудо барилдаан үзэх гэж гайхаал суугаад байна. Аягүй чанга дүрэм журамтай юм шиг байна хараад байхад. Хувцасаа ч янзалж болохгүй кк. Би ер нь бараг 3 хоног жудо үзэхдээ энэ спортыг сайн ойлгоогүй л явна. Гүүглээс хүртэл хайж, Википедиагаас асуусан. Яаж оноо өгөөд байгаа, яагаад торгоод байгаа гэх мэт юу ч ойлгохгүй байноо үнэнийг хэлэхэд :((. Гэхдээ элэг нэгт Монгол тамирчныхаа барилдахыг үзэж, дэмжиж, хамт догдолж байгаадаа баяртай байна. Өчигдөр Ням-Очирийг Лондонгоос Монголын анхны медалыг авахад ямар их догдолов оо. Нүднээс нулимс гарчих гээл, гарчих гээл байсан. Өдөр бас байт харвааны Урантунгалаг эгчийг Англи, Америкийн 2 тамирчинг ялахад маш их баярласан. Даанч дараагийн учраагаар Солонгосын тамирчин дэлхийн аварга хүнтэй халз тулна гэсэн. Тэр нь өчигдөр багийн байт харваан дээр балайг нь авч байсан. Угаасаа Со нар их мундаг юм билээ. Уг нь энэ тулаанд ялвал шөвгийн наймд үлдэнэ гэсэн. Эмэгтэй жудока Мөнхзаяа медалд тун дөхөж очоод алдчихсан. Тэхдээ муухай, 100% шударга шүүгдээгүй юм шиг байгаан. Би жудо юугаа ойлгох вэ, хүмүүс л тв-р тэгж яриад байсан. Одоо бокс, чөлөөт бөх, буудлагын төрлүүдэд өрсөлдөх тамирчдаа дэмжээд л сууж байна даа. Сониноос олимп эхэлсэнээс хойш Twitter-тэй сайн найзлаад байгаа. Аль 2010 оны эхээр сонирхоод нээж байсан аккоунтаа бараг ашигладаггүй, ганц хоёр Турк, Англи жиргээчид дагадаг байсан юм. Баахан афоризм юмуу хошин жиргээчид дагаж, уйдсан үедээ уншиж цаг нөхцөөдөг тийм л орчин байсан юм даа. Сүүлийн үед монгол жиргээчдээ дагаад байсан чинь их аятайхан юм байна. Улс оронд болж байгаа үйл явдалыг хармаандаа цаг алдалгүй хүлээж авч байна гэсэн үг ккк. Олимп эхэлсэн дараа Монгол тамирчид тоглох хуваарь авах, тоглолтыг нь үзэж чадахгүй бол шууд онлайнаар хожил хожигдолыг сонсох гэх мэт их тустай зүйл болоод байгаа. За за одоо бичлэгээ дуусгахгүй бол яг үнэндээ би үүнийг өчигдөр бичиж эхлээд олимп үзэж сатаараад дуусгаж чадахгүй байгаа юм. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам гэдэг энэ үйл явдал үнэхээр гайхалтай сайхан үйл явдал юмаа. Дэлхийн олон орны тамирчид, лидерүүд, үзэгчид, хөгжөөн дэмжигчид нэг дор цуглаад, тамирчин нь ялахад хамтдаа баярлаж, ялагдахад хамтдаа уйлдаг, бөмбөрцгийн өнцөг булан бүрт суугаа сая сая үзэгчид амьсгаа даран нэгдэх ийм л өдрүүд зөвхөн олимпийн үеэр л тохиолдоно шүү дээ. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнд Монголын маань 29 тамирчин оролцож, дэлхийн шилдгүүдтэй хүчээ үзэж, медал авч, спортын энэхүү өндөр тавцанд яахын аргагүй хүлээн зөвшөөрөгдөж байгааг үзэж суугаадаа өөрийгөө үнэхээр хувьтай хүн гэж бодож Монголоороо бахархаж байна. (одоо би уйлахнээ ккк). | ||||||
| Posted: 26 Jan 2020 03:31 PM PST Амралт маань яг наадмаар таарлаа. Энэ жил ер нь азтай байна. Шинэ жил, Цагаан сар гэх мэт бүх баяраар миний амралт таарч таарлаа. Уг нь наадмын тухай нээх боддоггүй л дээ. Тухайн өдөрөө явж байгаад тааралдсан юмаа үзчихээд л, тааралдахгүй бол үзье гэж хөөцөлдөхгүй явчихдаг хүн байгаа юм. Жоохон байхад наадмын үеэр хөдөө эмээ өвөө дээр амарч байж таардаг тэгээд том болоод ирсэн чинь гадаадад сурахаар яваад бараг наадам үзэж үзээгүй юм байна шүү. Харин энэ жил бүр зорьж явж хотын наадам үзье гэж бодлоо. Эмээ өвөө нар Төрийн наадам үзэх нь амьд явсаны хэрэг гэж ярьдаг билүү? Арай дэгсдүүлсэн байхаа ккк. Гэхдээ нэг тиймэрхүү утгатай үг байдаг л да... За тэгээд эхлээд наадам үзнэ гэдэгт юу юу багтах вэ гэдгийг судалж гаргалаа л да. Хамгийн гол нь айраг, хуушуур, морь гурав юм шиг байна наадмын трэндийг ажиглахад. Наадмын эхний өдөр наадмын нээлт үзээгүй. Уг нь үзэх ёстой юмны нэг байсан юм шиг байгаан. Оронд нь би хотынхоо музэйнүүдийг үзсэн. Арван жилд байхдаа үзэж байсныг бодвол үзмэрүүд нь баяжсан байсан нь тааламжтай санагдав. Үндэсний Түүхийн Музэй үзэж явж байхдаа бараг нүдний нулимс гарав ккк. Музэй хэсч дуусаад Сүхбаатарын талбай орж яг төв цэг дээр зогсож зургаа авхуулав. Эргэн тойрон өндөр орчин үейин барилгууд сүндэрлээд хотын төв талбай бас үзэмжтэй болсон байна лэ. Орой нь талбай дээр наадмын тоглолт үзэж, салют буудуулахыг харсан. Тоглолтын дуу жаахан бага байсан харин салют тун дажгүй шүү.
Хоёрдох өдөр өглөө эртлэн Хүй Долоон худаг гэдэг газар руу соёолон насны морьны уралдаан үзэхээр явсан. Хотын бүх машин тийшээ цувж байгаа юм шиг санагдаж очсон хойно хотын бүх тэнд цугларсан юм шиг санагдав. Үзүүштэй л газар юм билээ. Үнэндээ тэндээс давхиж ирсэн морийг олж харж чадаагүйл дээ. Гэхдээ яахав манай аймгийн хоёр морь айрагдсан болохоор сэтгэл тун өндөр байсан. Тэнд нөгөө алдартай айраг, хуушуураа зооглосон шүү. Дараа нь өдөржин төв цэнгэлдэх хүрээлэнгээр тэнэж, юм сонирхсон шигээ, дүүгээ тоглуулсан шигээ, айраг ууж, хуушуур идсэн шигээ цагийг барав. 7 сарын 13-нд талбай дээр боллсон Дээлтэй Монгол наадам сонирхлоо. Гоё үйл ажиллагаа болдог юм байна. Өмнөх жилүүдийнхийг интернэтээс үзээд нэг үзэх юмсан гэж бодож явсан юм. Наадмын өдрүүд нартай, бороотой сайхан өдрүүд байлаа. Говьд байсаар байгаад борооны мөрөөсөл болсон хүн хотод орж ирж борооны мөрөөслөө гүйцээв. Нээрээ дэнж хотойтол наадна гэдэг үг чинь Хүй Долоон худагт л биелэлээ олох нь билээ шүү ккк. Монгол төрийн наадам үзсэн минь энэ ажгуу. | ||||||
| ثمان ادعية من اروع الادعية الصغيرة Posted: 26 Jan 2020 02:34 PM PST وَأُفَوِّضُ أَمْرِي إِلَى اللَّهِ إِنَّ اللَّهَ بَصِيرٌ بِالْعِبَادِ حسبي الله ونعم الوكيل لا إِلَهَ إِلا أَنتَ سُبْحَانَكَ إِنِّي كُنتُ مِنَ الظَّالِمِينَ رَبِّ إِنِّي لِمَا أَنْـزَلْتَ إِلَيَّ مِنْ خَيْرٍ فَقِيرٌ رَبِّ لَا تَذَرْنِي فَرْدًا وَأَنتَ خَيْرُ الْوَارِثِينَ حَسْبُنَا اللَّهُ سَيُؤْتِينَا اللَّهُ مِنْ فَضْلِهِ وَرَسُولُهُ إِنَّا إِلَى اللَّهِ رَاغِبُونَ |
| You are subscribed to email updates from <TITLE>. To stop receiving these emails, you may unsubscribe now. | Email delivery powered by Google |
| Google, 1600 Amphitheatre Parkway, Mountain View, CA 94043, United States | |































